Нүүр Мэдээ мэдээлэл Ажлын байр Холбоо барих

Таны байрлал : Эхлэл » Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Очир Ундраа ХХК Монголын татварын албаны дээд шагнал хүртлээ

Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, “Шилдэг татвар төлөгч”-ийн болзол хангасан татвар төлөгчдийг “Шилдэг татвар төлөгч”-өөр нэрлэж, Татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр” шагналыг гардуулах ёслолын арга хэмжээ 2012 оны 5 сарын 10-нд болж “ХӨХ ДЭВТЭР” шагналд энэ жил нийт 90 аж ахуйн нэгжийг тодруулан өргөмжлөгдсөний нэгээр Очир Ундраа компани шалгарлаа.

“Очир Ундраа” групп Монгол Улсын “ТОП-150” аж ахуйн нэгээр 10 жил дараалан шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2011 онд Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, улсын төсөвт төлсөн татварын хэмжээ, ажлын байр, бизнесийн хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагатай ажил зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг МУ-ын “ТОП-150” аж ахуйн нэгж шалгаруулалтад Очир Ундраа групп 10 дахь жилдээ шалгарч, түүний охин компаниуд болох Мера ХХК 2 дахь жилдээ, “Шилдгийн шилдэг 10” банк бус санхүүгийн байгууллагын нэгээр “Очир Ундраа ОМЗ” ББСБ, “ТОП-5” даатгалын байгууллагын нэгээр “Практикал Даатгал” ХХК-иуд тус тус 3 жил дараалан шалгарлаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 11, Баасан гариг, 06:38

Хууль хяналтын байгууллагад ажлаа тайлагналаа

 

“Хяналт Эрхзүйн Алба”-аас хууль, хяналтын байгууллагын холбогдох ажилтнуудтай уулзалт зохион байгуулан 2011 оны ажлаа тайлагналаа. Тус уулзалтаар тэсрэх материалын эргэлтэнд тавих дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, хяналтанд ашиглаж байгаа техник хэрэгсэл, цаашдын зорилтынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал сэтгэгдэл, зөвлөгөө, шаардлагуудыг сонслоо. Тэсрэх бодисын эргэлтийн явц болон төвөөс алслагдмал үйлдвэр, агуулахын аюулгүй байдалд онлайн системээр хяналт тавьж байгаа нь оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж, уулзалтыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх нь зүйтэйг тэмдэглэж байв. Энэхүү уулзалт нь харилцан ойлголцсон, хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ танилцуулсан, ажил хэрэгч уулзалт боллоо.

 

 

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 22, Пүрэв гариг, 08:34

Намрын явган аялал зохион байгуулагдлаа

Очир Ундраа группын нийт ажилтнуудын дунд жил бүрийн намар зохион байгуулагддаг спорт, явган аялал өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хустайн нурууны байгалийн цогцолборт газар”-т амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээ нь группын ажилчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, спорт аялалын ач холбогдолыг сурталчлах, байгаль орчноо хайрлан хамгаалах, шинэ газар үзэж танилцах зорилготой зохион бай¬гуу¬лагддаг юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10-р сарын 19, Лхагва гариг, 07:20

“ЦАГААН ТАЯГТНЫ ӨДӨР” –т 5 дахь жилдээ оролцлоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, дэмжих зорилгоор Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран жил бүрийн 10-р сарын 15-нд болдог хараагүй иргэдийн эрхийг хамгаалах “Цагаан таягтны өдөр”-өөр нэн ядуу амьдралтай хараагүй иргэдэд  5 дэх жилдээ хүнсний тусламж үзүүллээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10-р сарын 17, Даваа гариг, 07:56

Хуудас 8-с 1