Нүүр Мэдээ мэдээлэл Ажлын байр Холбоо барих

Таны байрлал : Эхлэл » Мэдээ мэдээлэл » Ерөнхий » Хууль хяналтын байгууллагад ажлаа тайлагналаа

Хууль хяналтын байгууллагад ажлаа тайлагналаа

 

“Хяналт Эрхзүйн Алба”-аас хууль, хяналтын байгууллагын холбогдох ажилтнуудтай уулзалт зохион байгуулан 2011 оны ажлаа тайлагналаа. Тус уулзалтаар тэсрэх материалын эргэлтэнд тавих дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, хяналтанд ашиглаж байгаа техник хэрэгсэл, цаашдын зорилтынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал сэтгэгдэл, зөвлөгөө, шаардлагуудыг сонслоо. Тэсрэх бодисын эргэлтийн явц болон төвөөс алслагдмал үйлдвэр, агуулахын аюулгүй байдалд онлайн системээр хяналт тавьж байгаа нь оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж, уулзалтыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх нь зүйтэйг тэмдэглэж байв. Энэхүү уулзалт нь харилцан ойлголцсон, хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ танилцуулсан, ажил хэрэгч уулзалт боллоо.