Нүүр Мэдээ мэдээлэл Ажлын байр Холбоо барих

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
Таны байрлал : Эхлэл » Уул уурхай

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн худалдаа

Бид ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн, дэвшилтэт, аюулгүй ажиллагааг хангасан, үйлдвэрлэлийн зориулалттай, чанартай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх бодисын түүхий эд импортлодог бөгөөд шаардлагатай тохиолдолд БНСУ, Швед, Австрали зэрэг улс орнуудаас тэсэлгээний хэрэгсэл импортлон нийлүүлнэ. Тэсрэх материал хадгалах, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл, эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний  хэрэгслийг нийлүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг компанийн цахим хуудсаас авна уу.

Тэсэлгээний ажил үйлчилгээ

Олон жилийн дадлага туршлагатай тэсэлгээчдийн мэргэшсэн баг аж ахуйн нэгж, байгууллагуудад тэсэлгээний  үйлчилгээг  үзүүлж байна. Мөн  тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслүүдэд тэслэх аргаар чанарын туршилт хийж, дүгнэлт гаргана.

Дэлгэрэнгүй мэдээллийг компанийн цахим хуудсаас авна уу.

Өрөмдлөгийн ажил үйлчилгээ

Бид өндөр бүтээмжтэй, дэвшилтэт технологи бүхий Японы “Фурукава Рок Дрилл“ фирмийн HCR 1500-EDII, PCR-DTH өрмийн машинуудаар тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн ажлыг хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцүүлэн хийж байна. Ингэснээр өрөмдлөг, тэсэлгээний үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэж, хэрэглэгчдийн цаг, зардлыг хэмнэн, ажлын бүтээмж, чанарыг улам нэмэгдүүллээ. Бид 2011 онд Атлас копко фирмийн  DM45hp  маркын  2 өрмийн машинаар техникийн паркаа  өргөтгөлөө.

Дэлгэрэнгүй мэдээллийг компанийн цахим хуудсаас авна уу.

Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдаа

Уул уурхайн техник, тоног төхөөрөмж, түүний дотор алхагч, гинжит төрлийн экскаватор, өрмийн машин, тээврийн өөрөө буулгагч, хийн компрессорууд, бутлуур, тээрэм, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, холхивч, ган татлага, электрод, өнгөт  ба  хар металл  бэлдэцүүд импортлож, агуулахаас нийлүүлэхээс гадна борлуулалтын дараах угсралт, тохируулга хийж, зөвлөгөө өгөх, техникийн боловсон хүчнийг сургах үйлчилгээг үзүүлж ажилладаг.
Бид ОХУ-ын «Обьединенные машиностройтельные заводы» ("Уралмаш", "Ижорские заводы"), «Карпинский машиностройтельный завод», Аммиакийн шүүний «Азот» үйлдвэр, Япон улсын «Furukawa rock drill» компани болон «Hokuetsu» үйлдвэрийн «Airman» брендийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Мөн CAT, Komatsu, Terex брэндийн техникүүдийн сэлбэг, хэрэгслийг зах зээлд   нийлүүлж ажилладаг.

Тэсрэх бодисын үйлдвэрлэл

Бид дэлхийн жишигт хүрсэн АНУ, ОХУ, Австрали улсын өндөр бүтээмжтэй, шилдэг технологи, тоног төхөөрөмжөөр Энгийн (Анфо) болон Эмульсийн тэсрэх бодисыг олон улсын чанарын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Ингэснээрээ импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн, хэрэглэгчиддээ хямд үнээр, өндөр чанартай тэсрэх бодис худалдан авах боломжийг олгож байна.

Энгийн тэсрэх бодисын үйлдвэр Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэл

 

http://www.ochir-undraa.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/2090502.jpg
http://www.ochir-undraa.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/8755893.jpg
http://www.ochir-undraa.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/2163431.jpg
http://www.ochir-undraa.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/873571teslegee.jpg
thumbnailthumbnailthumbnailthumbnail