2001 онд байгуулагдсан “Очир Ундраа ОМЗ” ХХК нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаад, хөрөнгө оруулалт, бүтцийн өөрчлөлт хийж, Санхүүгийн Зохицуулах Хорооны 2008.03.13-ны өдрийн 39 тоот шийдвэрээр “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөл аван, зээл, лизинг, валют арилжаа, итгэлцлийн үйлчилгээгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.






