Байгаль орчныг хамгаалах ажилд дээд зэрэглэлийн стандартыг бий болгохын төлөө ажиллаж байна. Байгаль орчинд хор учруулахгүй байхаас гадна хор хөнөөл учруулж болох эрсдлийг багасгаж ажиллах систем, зөв тогтвортой хяналтын систем бий болгон ажиллаж байна.
Байгаль орчныг хамгаалах талаар гаргасан хууль, журмыг мөрдөхөөс гадна энэ талаар олон улсын хэмжээнд гаргасан бидний бодлоготой нийцэх актуудад нэгдэж, байгаль хамгаалах дэлхий нийтийн үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулдаг. Бид Даян Дэлхийн Гэрээ (Global Compact)-нд нэгдэн, байгаль орчноо хамгаалан, хор хөнөөлөөс сэргийлэх, байгаль орчны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй технологийг боловсруулж хэрэгжүүлэх суурь зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрддөг. Бидэнд дэлхийн түвшиний аюулгүй, шилдэг технологи, цэвэр үйлдвэрлэл чухал. Бидний үйл ажиллагаанаас хүн, байгаль орчинд хор учрахгүй, ирээдүй хойч үеийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх зүйлгүй гэдэгт бид итгэлтэйгээр ажилладаг. Энэхүү бодлогын талаар нийт ажиллагсад, гэрээт ажилтнууд, байгууллагууд, зочид төлөөлөгчдөд танилцуулж ойлгуулах ба тэд энэ бодлогыг зөвшөөрөн дэмжиж өөрсдийн үүргийг ухамсарлаж ажиллах ёстой. Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчинтой холбогдсон асуудлаар нийт ажиллагсад болон холбогдох байгууллагуудтай нээлттэй харилцан хамтран ажиллана.
| < Өмнөх |
|---|






