Бид эрүүл мэндийн бодлогодоо ажилтнууд, хэрэглэгчид, үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэд, бидэнтэй хамааралтай бүх хүний эрүүл мэндийг авч үздэг. Ажилтнуудын эрүүл мэндэд компанид ажилд орсон өдрөөс эхлэн анхаарал тавьж эхэлдэг. Бид нарийн мэргэжлийн эмч бүхий эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллаж, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлдэг. Хамтран ажиллагч түншүүдийнхээ эрүүл мэндэд найдвартай, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ баталгаа өгнө.
"Согтууруулах ундаа, мансууруулах бодисыг үл тэвчих бодлого" баримталж, үүнээс хамааралтай хүнийг ажилд авахгүй байх, ажилтнуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис, тамхи хэрэглэхгүй байх, үл тэвчих, тэдгээрийн хор нөлөөг ойлгуулах, сурталчлах, мэдээлэх, амьдралын зөв хэвшлийг бий болгох ажлыг системтэйгээр зохион байгуулдаг.
Мөн "Хэт ядралтаас хамгаалах бодлого" хэрэгжүүлж, элдэв шалтгаанаас үүссэн ядралт, үүнээс ажилтанд нөлөөлөх хор уршигийг аль болох тэглэх, ажлын ачааллаас ядрах эрсдлийг тодорхойлох, эрсдлийг зохицуулах системүүдийг хэрэгжүүлэх, түүнийг хянах, ажиллах нөхцөлтэй холбогдсон ядралтын эрсдлийг багасгаж ажилладагаас гадна ажил, амралтын цагийг зөв зохицуулдаг хэвшил бий болгох талаар ажилтнуудтайгаа хамтран ажилладаг.
| < Өмнөх | Дараахи > |
|---|






