Нүүр Мэдээ мэдээлэл Ажлын байр Холбоо барих

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
Таны байрлал : Эхлэл » Бидний тухай » Бидний арга барил » Аюулгүй ажиллагааны бодлого

Аюулгүй ажиллагааны бодлого

Очир Ундраа ХХК үйл ажиллагааныхаа бүхий л хэсгүүд - үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, худалдаа, тээвэрлэлт, үйлчилгээ, бусад бүх үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг хангаж ажиллана. Үүнийг компанийн аюулгүй ажиллгааны систем зохицуулж байдаг. Аюулгүй ажиллагааны систем нь ажиллагсдыг гэмтэж бэртэх, аваар осолд орох эрсдлийг хамгийн бага байлгахад чиглэнэ. Бид үйл ажиллагаандаа сүүлийн үеийн, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, нийт ажилтны ажлын байрны аюулгүй байдлыг ханган, аюулгүй ажиллагааны өндөр зэрэглэлийн стандартыг бий болгоно.


Компанийн захиргаа, хөдөлмөр хамгааллын менежер, шугаман удирдагч нар аюулгүй ажиллагааны чиглэлд манлайлагч байж, ажилтнуудын хандлагад хамгийн их нөлөөг үзүүлнэ. Тэд компанийн хэмжээнд аюулгүй ажиллагааны стандарт, журам, зааврын хэрэгжилтийг оновчтой, тогтвортой зохион байгуулж, ажилтнуудын сургалт, хөгжлийн цөм нь байна.

Очир Ундраа ХХК-ийн ажилтнууд аюулгүй ажиллагааны заавар, журмыг дагаж мөрдөх, ажлын байранд гарч болзошгүй аюул, гарсан аваар ослын талаар мэдээлэх болон тохирсон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл өмсөх, хэрэглэх, өөрийн болон хамт ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй.

Жил бүр ажилтнууд Очир Ундраа ХХК-ийн аюулгүй ажиллагааны "Тунхаг бичиг"-т гарын үсгээ зурж, хариуцлага хүлээдэг. Энэхүү "Тунхаг бичиг" нь компанийн зүгээс аюулгүй ажиллагааг хангах талаар ажилтнуудад хүлээлгэж буй итгэл найдвар, ажилтнуудын зүгээс аюулгүй ажиллагаа хамгийн чухал гэдгийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэн ажиллах амлалт болно. Ажилтнуудад ажилтай нь холбогдолтой мэдээлэл, зааварчилгаа өгч, сургалтад хамруулснаар үүрэгт ажлаа аюулгүй, компанийн стандарт шаардлагад нийцүүлэн гүйцэтгэдэг чадвартай болгодог.

Компанийн хэмжээнд ажлын байранд гарч болзошгүй аюул, ослыг илрүүлж тодорхойлох, тоног төхөөрөмж болон ажлын байрыг аваар осолгүй байлгах зорилготой хяналтын систем хэрэгжүүлдэг. Нийт ажиллагсад ажлын байранд нь аюултай байдал бий болсныг мэдсэн бол ажлаа нэн даруй зогсоох эрх, үүрэгтэй. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх явдлыг бид урамшуулж, ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд онцгойлон авч үздэг. Очир Ундраа ХХК-ийн аюулгүй ажиллагааны системийг сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулах санаачлага гаргасан ажилтан бүрийг компанийн зүгээс урамшуулан дэмжих болно.