Нүүр Мэдээ мэдээлэл Ажлын байр Холбоо барих

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
Таны байрлал : Эхлэл » Бидний тухай » Бидний арга барил

Байгаль орчны бодлого

Байгаль орчныг хамгаалах ажилд дээд зэрэглэлийн стандартыг бий болгохын төлөө ажиллаж байна. Байгаль орчинд хор учруулахгүй байхаас гадна хор хөнөөл учруулж болох эрсдлийг багасгаж ажиллах систем, зөв тогтвортой хяналтын систем бий болгон ажиллаж байна.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн бодлого

Бид эрүүл мэндийн бодлогодоо ажилтнууд, хэрэглэгчид, үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэд, бидэнтэй хамааралтай бүх хүний эрүүл мэндийг авч үздэг. Ажилтнуудын эрүүл мэндэд компанид ажилд орсон өдрөөс эхлэн анхаарал тавьж эхэлдэг. Бид нарийн мэргэжлийн эмч бүхий эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллаж, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлдэг. Хамтран ажиллагч түншүүдийнхээ эрүүл мэндэд найдвартай, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ баталгаа өгнө.

Дэлгэрэнгүй...

Аюулгүй ажиллагааны бодлого

Очир Ундраа ХХК үйл ажиллагааныхаа бүхий л хэсгүүд - үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, худалдаа, тээвэрлэлт, үйлчилгээ, бусад бүх үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг хангаж ажиллана. Үүнийг компанийн аюулгүй ажиллгааны систем зохицуулж байдаг. Аюулгүй ажиллагааны систем нь ажиллагсдыг гэмтэж бэртэх, аваар осолд орох эрсдлийг хамгийн бага байлгахад чиглэнэ. Бид үйл ажиллагаандаа сүүлийн үеийн, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, нийт ажилтны ажлын байрны аюулгүй байдлыг ханган, аюулгүй ажиллагааны өндөр зэрэглэлийн стандартыг бий болгоно.

Дэлгэрэнгүй...

Чанарын бодлого

Бид хүний эрүүл мэнд, байгаль орчноо эрхэмлэн, хууль, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн, шалгарсан туршлагад тулгуурлан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг цагт нь хүргэнэ. Хэрэглэгчидтэй байнгын харилцаатай байж, тэдний эрэлт хэрэгцээний өөрчлөлтийг мэдэрч, чанарын удирдлагын тогтолцоо, ажлын үйл явц, зохион байгуулалт, техник, технологи, ажилтны хариуцлага, мэдлэг чадварыг тасралтгүй шинэчлэснээр хэрэглэгчиддээ санаснаас нь илүү сэтгэл ханамжийг өгнө.