Нүүр Мэдээ мэдээлэл Ажлын байр Холбоо барих

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
Таны байрлал : Эхлэл » Бидний тухай

Нийгмийн хариуцлагын тайлан

Бид “Компанийн 2010 оны нийгмийн хариуцлагын тайлан”-гаараа группын нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө хийж гүйцэтгэсэн ажил үйлс, ажилтнуудынхаа ололт, амжилт болоод сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг та бүхэнд хүргэж байна.  Очир Ундраа групп 2010 онд соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, урлаг, спорт, нийгмийн халамжийн болон бусад салбар чиглэлээр 300 гаруй сая төгрөгийн зардал гарган ажиллаж, улсын төсөвт 2 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

 

Салют

Төрөл бүрийн салют (гэрэлтэн шатагч хэрэгсэл) импортлох, худалдах, ёслолын буудлага гүйцэтгэх үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж ажилладаг. Шинэ жилийн баяр, байгууллагын нээлт, ой, төгсөлтийн баяр, хурим найр, төрсөн өдөр, шоу цэнгүүн зэрэг бүхий л баярын үед хэрэглэх дунд болон хэт өндрийн салютууд, шоу концертын тайзны оч цацруулагч, төрөл бүрийн өнгийн цаасан салют, бялууны оч цацруулагч болон хөгжимтэй эргэдэг лаа зэрэг салютын төрлийн бүтээгдэхүүнүүдийг зориулалтын агуулахаас хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Чанарын бодлого

Бид хүний эрүүл мэнд, байгаль орчноо эрхэмлэн, хууль, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн, шалгарсан туршлагад тулгуурлан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг цагт нь хүргэнэ. Хэрэглэгчидтэй байнгын харилцаатай байж, тэдний эрэлт хэрэгцээний өөрчлөлтийг мэдэрч, чанарын удирдлагын тогтолцоо, ажлын үйл явц, зохион байгуулалт, техник, технологи, ажилтны хариуцлага, мэдлэг чадварыг тасралтгүй шинэчлэснээр хэрэглэгчиддээ санаснаас нь илүү сэтгэл ханамжийг өгнө.

Алсын хараа

Бид орлуулашгүй баялаг болно.

 

Эрхэм зорилго

Бид мэдрэмж, шинэчлэлийг хослуулж, үйлчлүүлэгчийн талархал хүлээсэн, цэвэр тунгалаг, өсөлт хөгжлийн ундраа байна.


Үнэт зүйлс

Эрхэм үйлчлүүлэгчид ба мэргэшсэн, чадварлаг ажилтнууд,

Компанийн нэр төр ба нэгдмэл байдал,

Хариуцлагын тогтолцоо ба нээлттэй байдал.

 


Зарчим

Хууль, дүрмийг чанд мөрдөх,

Нийгмийн хариуцлагатай байх,

Найдвартай хамтрагч байх,

Суралцагч байх.

 

 

Шагналууд

  • Монгол улсын найдвартай татвар төлөгч хаяг 2008,
  • Монгол улсын Татварын ерөнхий газрын “Найдвартай татвар төлөгч” 2004, 2006,  2007 он,
  • “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж” 2005 он,
  • Дүүргийн “Найдвартай татвар төлөгч байгууллага” 2002, 2003, 2004, 2005, 2006, 2008 он,
  • “Шилдэг дотоодын хөрөнгө оруулагч Энтрепренёр” 2006 он,
  • “Импортыг орлогч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэргүүлэгч Энтрепренёр” 2007 он,
  • Монгол Улсын засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол улсын  хөгжилд  оруулсан  хувь  нэмрийг үнэлэн олгодог “Үндэсний Шилдэг 100 Аж Ахуйн Нэгж” өргөмжлөл  2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 он

Хуудас 3-с 1